Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2010-06-10, Улаанбаатар10-ne-31

1 дугаар зүйл.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн нягтлан бодох бүртгэлийн гэсний дараа болон санхүүгийн хяналт шалгалтын гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

21.3.

Нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4-т заасны дагуу олгоно.

3 дугаар зүйл.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “улсын ерөнхий байцаагч,” гэснийг, мөн зүйлийн 21.2 дахь хэсгийн ерөнхий, гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.