Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Зар Сурталчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зар Сурталчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зар Сурталчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2010-06-10, Улаанбаатар10-ne-38

1 дугаар зүйл.

Зар сурталчилгааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3 дахь хэсгийн Оюуны өмчийн улсын хяналтын алба гэсний дараа , Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж, мөн хуулийн 24.4 дэх хэсгийн “Оюуны өмчийн улсын хяналтын албаны байцаагч” гэсний дараа “, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Өрсөлдөөний тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.