huuli-nemelt
Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2010-06-24, Улаанбаатар10-ne-44
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэсний өмнө Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийг баримтлан, гэж, 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын “улсын төсвийн төслийг” гэсний дараа “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийг баримтлан боловсруулж” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт” гэсний өмнө “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд болон” гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “төсвийн гүйцэтгэл” гэсний дараа “, түүний дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд хэрхэн нийцсэн талаархи дүн шинжилгээ” гэж тус тус нэмсүгэй.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶6.1.2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасныг баримтлан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн батлах;
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төсвийн хүрээний мэдэгдэл гэснийг тохиолдол бүрт нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл гэж өөрчилсүгэй.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.