Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2010-06-24, Улаанбаатар10-ne-48

1 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 7 дахь заалт нэмсүгэй:

7/

бохирдлын эх үүсвэр бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, өөрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд ялгаруулж байгаа хатуу, шингэн, хийн хаягдлыг хянах ажлыг зохион байгуулж ажиллуулах үүрэг бүхий дотоод хяналтын нэгжтэй байх.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Агаарын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.