Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2010-06-24, Улаанбаатар10-ne-49

1 дугаар зүйл.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дараахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

14 дүгээр зүйлийн 1 дэх заалт:

1/

техникийн шаардлагыг хангаагүй, хаягдал утааны найрлага дахь бохирдуулах бодис, утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоосон стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулахаар бүрэн бус, тогтоосон журмын дагуу улсын бүртгэл, техникийн үзлэг тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх;

2/

16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт:

2/

техникийн бүрэн бүтэн байдлын болон хаягдал утааны найрлага дахь бохирдуулах бодис, утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоосон стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, хөдөлгөөнд аюул учруулж болохоор эвдэрч гэмтсэн замын хэсгийг түр хаах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хөдөлгөөний чиглэл, урсгалыг түр өөрчилж, энэ тухай мэдээлэх;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Агаарын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.