huuli-nemelt
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2010-06-24, Улаанбаатар10-ne-50
5 дугаар зүйлийн 5.4.29 дэх заалт:
2/¶5.4.29. Цэвэр агаарын сан.
6 дугаар зүйлийн 6.4.15 дахь заалт:
3/¶6.4.15. Цэвэр агаарын сан.“
12¹ дүгээр зүйл:
¶12¹ дүгээр зүйл.Цэвэр агаарын сан ¶12¹.1. Цэвэр агаарын сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
¶12¹.1.1. агаарын бохирдлын төлбөр, нөхөн төлбөр;
¶12¹.1.2. бусад орлого.
¶12¹.2. Энэ хуулийн 12¹.1-д заасан сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
¶12¹.2.1. агаарыг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
¶12¹.2.2. стандартын шаардлагад нийцсэн цэвэр түлш, зуух үйлдвэрлэхийг дэмжих, тэдгээрийг худалдан авахад татаас олгох;
¶12¹.2.3. агаарын чанарын хяналт-шинжилгээний чадавхийг бэхжүүлэх, агаарын чанарын төлөв байдлын хувьсал өөрчлөлтийг тогтоох болон агаарыг хамгаалахтай холбогдолтой стандарт, норм, дүрэм, арга, аргачлал боловсруулах, судалгаа, шинжилгээний төсөл, ажлыг гүйцэтгэх;
¶12¹.2.4. эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаалгыг сайжруулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
¶12¹.2.5. агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн иргэд, олон нийтийн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
¶12¹.2.6. сэргээгдэх эрчим хүч, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
¶12¹.2.7. агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон нийтэд мэдлэг олгох сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулах.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын 5.4.26-т гэснийг 5.4.26, 5.4.29-д гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Агаарын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.