Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2010-06-24, Улаанбаатар10-ne-51

1 дугаар зүйл.

Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 7.1.6, 7.1.7 дахь заалт нэмсүгэй:

7.1.6.

шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин;

7.1.7.

цахилгаан тэжээлт автомашин.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Агаарын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.