Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Хуулийн Зарим Зүйлийг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

huuli-nemelt

Хуулийн Зарим Зүйлийг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хуулийн Зарим Зүйлийг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

2010-06-25, Улаанбаатар10-ne-54

1 дугаар зүйл.

1957 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хуулийн “8 ба түүнээс дээш хүүхэд төрүүлэн өсгөсөн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 5-8 хүртэл хүүхэд төрүүлэн өсгөсөн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг шагналын хамт тус тус олгож байхаар тогтоосугай.” гэсэн 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.