Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2010-07-02, Улаанбаатар10-ne-58

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 25¹ дүгээр зүйлд дор дурдсан агуулагатай 25¹.2.8 дахь заалт нэмсүгэй:

25¹.2.8.

энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд оролцогч цэргийн албан хаагч амь насаа алдсан тохиолдолд цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу түүний ар гэрт нэг удаагийн тэтгэмжийг олгох.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.