Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2010-07-08, Улаанбаатар10-ne-59

1 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 1-4 дэх заалтын “28,” гэснийг, мөн зүйлийн 5 дахь заалтын 28 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэг, гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдөр баталсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай (Шинэчилсэн найруулга) хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.