Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2010-07-08, Улаанбаатар10-ne-60

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5 дахь заалтад“-энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 3 дахь заалтын виз гэсний өмнө дипломат, албан зэргийн гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдөр баталсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай (Шинэчилсэн найруулга) хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.