Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Хүний Хөгжил Сангийн 2010 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хүний Хөгжил Сангийн 2010 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хүний Хөгжил Сангийн 2010 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2010-07-09, Улаанбаатар10-ne-64

1 дугаар зүйл.

Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 39,900.0 сая төгрөг гэснийг 40,954.2 сая төгрөг гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсгийн 94,033.3 сая төгрөг гэснийг 110,016.1 сая төгрөг гэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсгийн 212,730.0 сая төгрөг гэснийг 70,910.0 сая төгрөг гэж, 5 дугаар зүйлийн 11,757.2 сая төгрөг гэснийг 28,794.2 сая төгрөг гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.