Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Нийгмийн Даатгалын Сангийн 2010 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Сангийн 2010 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Сангийн 2010 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2010-07-09, Улаанбаатар10-ne-65

1 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 5 дугаар зүйл нэмсүгэй:

5 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 40.0 тэрбум төгрөгөөр баталсугай.

2 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн хүснэгтийн 2 дахь заалтын 145,699.1 гэснийг 149,520.3 гэж, 3 дахь заалтын 57,498.8 гэснийг 61,726.6 гэж, мөн хүснэгтийн 9 дэх заалтын 649.5 гэснийг 699.2 гэж, мөн хүснэгтийн 346,846.2 гэснийг 354,944.9 гэж, 4 дүгээр зүйлийн хүснэгтийн 1 дэх заалтын 342,889.7 гэснийг 368,586.7 гэж, мөн хүснэгтийн 3 дахь заалтын 16,270.0 гэснийг 17,360.2 гэж, мөн хүснэгтийн 6 дахь заалтын 9,239.0 гэснийг 9,787.8 гэж, мөн хүснэгтийн 490,935.3 гэснийг 518,271.3 гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн дугаарыг 6 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.