Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2010-07-09, Улаанбаатар10-ne-66

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн томоохон арга хэмжээг тусгана гэснийг томоохон арга хэмжээ, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн уялдаа, хөрөнгийн эх үүсвэр, хариуцан хэрэгжүүлэх яам, байгууллагыг тусгана гэж өөрчилсүгэй.