Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-10-06, Улаанбаатар11-ne-92

1 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 10 дахь хэсэг нэмсүгэй:

10.

Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдийг төрийн захиргааны албан хаагчдаас нэр дэвшүүлэн сонгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.