Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-10-06, Улаанбаатар11-ne-95

1 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтын хувь нийлүүлэгчдийн гэснийг хувьцаа эзэмшигчдийн гэж, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн хувь нийлүүлэгчид гэснийг хувьцаа эзэмшигчид гэж, 19 дүгээр зүйлийн 19.2.11 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.4.5 дахь заалтын хувь нийлүүлэгчийн гэснийг хувьцаа эзэмшигчийн гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн хувь нийлүүлэгчээс гэснийг хувьцаа эзэмшигчээс гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.