huuli-nemelt
Банкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБанкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2011-10-06, Улаанбаатар11-ne-99
Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1-20.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3.9 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.8 дахь хэсэг, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1.4 дэх заалт, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсгийн хувь нийлүүлэгч гэснийг хувьцаа эзэмшигч гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 28.1, 28.3, 28.10 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 29.1-29.4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 30.1, 30.2, 30.4 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3.4, 31.3.5 дахь заалт, мөн зүйлийн 31.6 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.2.2 дахь заалт, 49 дүгээр зүйлийн 49.1.3 дэх заалтын хувь нийлүүлэгчдийн гэснийг хувьцаа эзэмшигчдийн гэж, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн хувь нийлүүлэгчтэй гэснийг хувьцаа эзэмшигчтэй гэж, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтын хувь нийлүүлэгчийн гэснийг хувьцаа эзэмшигчийн гэж, мөн зүйлийн 53.8 дахь хэсгийн хувь нийлүүлэгчид гэснийг хувьцаа эзэмшигчид гэж, 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх заалтын хувь нийлүүлэгчдэд гэснийг хувьцаа эзэмшигчдэд гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.