Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-10-06, Улаанбаатар11-ne-101

1 дугаар зүйл.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

11 дүгээр зүйлийн 8 дахь заалт:

8/

жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдах, автотээврийн хэрэгслийг ашиглах үедээ даатгалын баталгааг автотээврийн хэрэгсэлд байршуулах.

2/

16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 8 дахь заалт:

8/

жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх.

3/

16 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

6.

Даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягт, уг тодорхойлолтыг бүрдүүлэх зааврыг цагдаагийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Жолоочийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.