Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Иргэний Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Иргэний Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-10-06, Улаанбаатар11-ne-103

1 дугаар зүйл.

Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1 дэх хэсгийн заавал гэснийг, 432 дугаар зүйлийн 432.2 дахь хэсгийн заавал даатгах гэснийг албан журмын гэж, 444 дүгээр зүйлийн 444.5 дахь хэсгийн “заавал” гэснийг албан журмаар гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Жолоочийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.