Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Химийн Хорт Болон Аюултай Бодисын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Химийн Хорт Болон Аюултай Бодисын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Химийн Хорт Болон Аюултай Бодисын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-10-06, Улаанбаатар11-ne-109

1 дугаар зүйл.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.5, 6.6 дахь хэсэг нэмсүгэй:

6.5.

Энэ хуулийн 6.4-т заасан жагсаалтад орсон тухайн бодисын бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

6.6.

Энэ хуулийн 6.4-т заасан жагсаалтад орсон бодисын ашиглах болон ашиглахыг хориглох салбар, ашиглах хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.