huuli-nemelt
Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2011-10-20, Улаанбаатар11-ne-111
19¹ дүгээр зүйл:
2/¶19¹ дүгээр зүйл.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих ¶1. Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг хуулиар зохицуулна.
25³ дугаар зүйл:
¶25³ дугаар зүйл.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавих хяналтыг хэрэгжүүлэх ¶1. Монголбанк нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавих хяналтыг энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ.
¶2. Монголбанк нь зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаатай холбогдон гарсан аливаа гомдлыг хянан шалгах, мэдээллийг засч, үнэн зөв болгох үүргийг холбогдох этгээдэд өгнө.
¶3. Монголбанк нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтийг жил бүр авч хянана.
Энэ хуулийг Зээлийн мэдээллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.