Нүүр ›
huuli-nemelt ›
2011 ›
Эд Хөрөнгө Өмчлөх Эрх, Түүнтэй Холбоотой Эд Хөрөнгийн Бусад Эрхийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
huuli-nemelt
Эд Хөрөнгө Өмчлөх Эрх, Түүнтэй Холбоотой Эд Хөрөнгийн Бусад Эрхийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭд Хөрөнгө Өмчлөх Эрх, Түүнтэй Холбоотой Эд Хөрөнгийн Бусад Эрхийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2011-10-20, Улаанбаатар11-ne-114
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.8 дахь хэсэг нэмсүгэй:
¶6.8. Зээлийн мэдээллийн сан дахь зээлийн мэдээлэлд зээлдэгчийн эд хөрөнгийн өмчлөлийн талаар эргэлзээтэй, бодит бус мэдээлэл орсон байж болзошгүй байвал уг мэдээллийг хянан шалгах зорилгоор зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд хүсэлт гаргасан тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй өгч болно.
Энэ хуулийг Зээлийн мэдээллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.