huuli-nemelt
Хоршооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХоршооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2011-10-27, Улаанбаатар11-ne-115
Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.6, 3.7 дахь хэсэг нэмсүгэй:
¶3.6. Энэ хуулийн 3.4.3-т заасан үйл ажиллагааг Хорооноос тусгай зөвшөөрөл авсан хадгаламж, зээлийн хоршоо эрхэлнэ. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо, хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо, хадгаламж, зээлийн хоршоодын дундын хоршооны эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулна.
¶3.7. Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан Хадгаламж, зээлийн хоршооноос бусад хоршоо энэ хуулийн 3.4.3-т заасан үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсгийн энэ хуулийн 3.4-т заасан гэснийг энэ хуулийн 3.4.3-т зааснаас бусад гэж өөрчилсүгэй.
Хоршооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.3, 8.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт, ЗУРГАА¹ДУГААР БҮЛЭГ, 49 дүгээр зүйлийн 49.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.