Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2011-10-27, Улаанбаатар11-ne-116

1 дугаар зүйл.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 8, 9 дүгээр зүйл, гэсний дараа Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 14, 15, 52 дугаар зүйл гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалтын Хоршооны тухай гэснийг Хадгаламж, зээлийн хоршооны тухай гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.