huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Сангийн 2011 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангийн 2011 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2011-10-28, Улаанбаатар11-ne-118
Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 5 дугаар зүйл нэмсүгэй: 1/ 5 дугаар зүйл:
¶5 дугаар зүйл. ¶ Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс 30,000.0 сая төгрөгийг Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулахыг зөвшөөрсүгэй.
Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶3 дугаар зүйл. ¶ Нийгмийн даатгалын санд 2011 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:
д/д
Орлогын төрөл
Дүн /сая төгрөгөөр/
1
Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл
168,202.8
2
Ажиллагсдаас төлөх шимтгэл
212,503.8
3
Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл
76,243.0
4
Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл
15.0
5
Төр даатгалыг нь хариуцах иргэдийн Хүний хөгжил сангийн төсвөөс төлөх шимтгэл
10,906.1
6
Хүний хөгжил сангаас төлөх иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл
5,300.0
7
Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл
11,203.0
8
Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл
2,420.1
9
Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэний төлөх шимтгэл
1,400.0
10
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл
786.7
11
Бусад орлого
11,861.2
Нийт орлого
500,841.6
¶4 дугаар зүйл. ¶ Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг дор дурдсанаар баталсугай:
д/д
Зарлагын төрөл
Дүн /сая төгрөгөөр/
1
Тэтгэврийн даатгалын сан
451,114.4
2
Тэтгэмжийн даатгалын сан
28,827.5
3
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан
20,530.9
4
Ажилгүйдлийн даатгалын сан
9,557.3
5
Эрүүл мэндийн даатгалын сан
94,049.1
6
Ажиллагааны зардал
12,160.7
7
Хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмж
2,445.9
7.1
Нийгмийн даатгалын үйлчилгээний зориулалтаар албан конторын барилга, 13.5*16.5м /Сэлэнгэ, Мандал сум/
292.1
7.2
Нийгмийн даатгалын үйлчилгээний зориулалтаар албан конторын барилга, орон сууцны 3 өрөөг худалдан авна. /Сэлэнгэ, Сайхан сум/
30.0
7.3
Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, 16*21м /УБ, БЗД/
89.0
7.4
Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, /Увс/
8.0
7.5
Их засвар /Архангай/
1.1
7.6
Их засвар /Булган/
57.5
7.7
Их засвар /Дорноговь/
45.0
7.8
Их засвар /Дорнод/
22.1
7.9
Их засвар /Өмнөговь/
71.3
7.10
Их засвар /Сүхбаатар/
6.6
7.11
Их засвар /УБ, Багануур дүүрэг/
9.0
7.12
Их засвар /Нийгмийн даатгалын ерөнхий газар/
104.4
7.13
Их засвар /Завхан, Тосонцэнгэл/
15.1
7.14
Их засвар /УБ, Баянгол дүүрэг/
15.0
7.15
Тоног төхөөрөмж
1,679.7
Нийт зарлага
618,685.8
Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн дугаарыг 6 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.