huuli-nemelt
Хүний Хөгжил Сангийн 2011 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХүний Хөгжил Сангийн 2011 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2011-10-28, Улаанбаатар11-ne-119
Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶4.4. Орон сууц худалдаж авсны төлбөрт 20,000.0 сая төгрөг
Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн орлого 257,204.8 сая төгрөг гэснийг орлого 253,841.5 сая төгрөг гэж, 3.3 дахь хэсгийн эх үүсвэр 470,896.4 сая төгрөг гэснийг эх үүсвэр 490,896.4 сая төгрөг гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 20,206.1 сая төгрөг гэснийг 16,206.1 сая төгрөг гэж, 4.2 дахь хэсгийн Бэлэн мөнгө 702,500.4 сая төгрөг гэснийг Бэлэн мөнгө 721,450.0 сая төгрөг гэж, 4.3 дахь хэсгийн Оюутны сургалтын төлбөрт 82,500.0 сая төгрөг гэснийг Оюутны сургалтын төлбөрт 70,765.5 сая төгрөг гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.