Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Онцгой Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-11-25, Улаанбаатар11-ne-122

1 дугаар зүйл.

Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.3.

Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж

/см³/

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /ам. долларт шилжүүлснээр/

үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/

0-3 жил

4-6 жил

7-9 жил

10 ба түүнээс дээш жил

1

1500 ба түүнээс доош

500

1000

2000

6000

2

1501-2500

1500

2000

3000

7000

3

2501-3500

2000

2500

4000

8000

4

3501-4500

4500

5000

6500

10500

5

4501 ба түүнээс дээш

7000

7500

9000

13000

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.