Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2011-11-25, Улаанбаатар11-ne-123

1 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалтад дор дурдсан агуулгатай дэд заалт нэмсүгэй:

д/

Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого.

2 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын Засгийн газрын гэсний дараа болон Монгол Улсын Хөгжлийн банкны гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4.2 дахь заалтын Монгол Улсад орлого олж байгаа гэснийг Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон гэснийг Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гэж, мөн зүйлийн 7.2 дахь хэсгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж олсон орлогод гэснийг Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод гэж, 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалтын албан татвар төлөгч Монгол Улсад олсон гэснийг албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9.б дэд заалтын зээлийн гэснийг хассугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. .