huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2011-01-20, Улаанбаатар11-ne-01
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.11 дэх хэсгийн гишүүд гэсний дараа хууль санаачлагчаас асуулт асууж, гэж нэмсүгэй.
7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг:
2/¶7.1. Нээлттэй хуралдаанд тухайн хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын Тамгын газрын болон нам, эвслийн бүлгийн ажлын албаны холбогдох ажилтан, энэ хуулийн 53¹.2-т заасан сурвалжлах эрхтэй хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан оролцож болно.
53¹ дүгээр зүйлийн 53¹.2 дахь хэсэг:
53¹.2.Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг хэвлэл мэдээллийн байгууллагаас ирүүлсэн саналыг нь харгалзан Улсын Их Хурлын Тамгын газар хэвлэл мэдээллийн ажилтанд нэр зааж олгоно. Хэвлэл мэдээллийн байгууллага нь саналаа ирүүлэхдээ тухайн ажилтны ажлын ур чадвар, мэргэшсэн байдлыг нь харгалзсан байвал зохино.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх заалтын нэг сарын гэснийг 14-өөс доошгүй хоногийн гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн батална гэснийг батлагдсанд тооцно гэж, 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсгийн Энэ хуулийн 16.5-д заасан гэснийг Байнгын хороо гэж, мөн зүйлийн 16.14 дэх хэсгийн Ажлын хэсэг гэснийг Энэ хуулийн 16.13-т заасан ажлын хэсэг гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтын “бөгөөд нэмэлт хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 2 хүртэл удаа тус бүр 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж тайлбар авах” гэснийг, 53¹ дүгээр зүйлийн 53¹.3 дахь хэсгийн Төрийн ордонд тусгайлан гаргасан өрөөнд байрлан гэснийг тус тус хассугай.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53¹ дүгээр зүйлийн 53¹.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.