Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-01-20, Улаанбаатар11-ne-08

1 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн төв, улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуульд гэснийг төвд гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.