huuli-nemelt
Малын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМалын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2011-01-20, Улаанбаатар11-ne-13
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 7 зүйлийн 7.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтын 15.11.5, 15.11.7, 15.11.8-д гэснийг 15.11.7-д гэж тус тус өөрчилсүгэй.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.13 дахь заалтын “мал эмнэлэг, үржлийн нэгжийн ажил, үйлчилгээ болон малын үр, хөврөл үр,”, өвчин үүсгэгчийг ургуулж үржүүлэх үйлдвэрлэл эрхлэх, гэснийг тус тус хассугай.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.