Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Ургамал Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ургамал Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ургамал Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-01-20, Улаанбаатар11-ne-18

1 дугаар зүйл.

Ургамал хамгааллын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага гэснийг Мэргэжлийн байгууллага гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Ургамал хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтын “, ургамал хамгааллын үйл ажиллагаа эрхлэх” гэснийг, 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалтын тусгай зөвшөөрөлтэй гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Ургамал хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.