huuli-nemelt
Төрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2011-12-15, Улаанбаатар11-ne-131
15 дугаар зүйлийн 15.1.15-15.1.17 дахь заалт:
2/¶15.1.15. сонгууль зохион байгуулахтай холбогдсон улсын төсвөөс санхүүжүүлсэн зардлын гүйцэтгэлд, түүнчлэн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргах;
¶15.1.16. Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилийн өмнөх нэг жилийн хугацаанд тухайн сонгуульд оролцох улс төрийн нам, сонгуулийн эвсэлд нэгдэн орсон намуудад иргэд, хуулийн этгээдээс өгсөн хандивын тайланг хянан баталгаажуулах;
¶15.1.17. Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн улс төрийн нам, намуудын сонгуулийн эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах;
15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг:
¶15.5. Үндэсний аудитын газар энэ хуулийн 15.1.17-д заасан дүгнэлтийн нэг хувийг уг дүгнэлтийг гаргаснаас хойш хоёр хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд уг дүгнэлтэд улс төрийн нам, намуудын сонгуулийн эвслээс дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хуулбарыг хавсаргана.
Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.5 дахь заалтын 15.1.14, гэсний дараа 15.1.15, 15.1.16, гэж нэмсүгэй.
Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.15 дахь заалтын дугаарыг 15.1.18. болгон өөрчилсүгэй.
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.