huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2011-12-15, Улаанбаатар11-ne-141
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Ерөнхий сайдыг огцруулах саналыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны адил Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь хамтарч гаргана.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.