Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-12-23, Улаанбаатар11-ne-142

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 хэсгийн Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай1, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай2, гэснийг Төсвийн тухай гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай гэснийг Төсвийн тухай гэж, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 39.2-т заасан гэснийг Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан гэж, 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсгийн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 37.2-т заасан гэснийг Төсвийн тухай хуулийн 54.4-т заасан гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан гэснийг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.