huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2011-12-23, Улаанбаатар11-ne-143
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 25.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶25.4. Улсын Их Хурлаар төсвийн төслийг хэлэлцэхэд дор дурдсан этгээд Засгийн газрыг төлөөлөн дараах байдлаар оролцоно: 25.4.1.төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, чиг үүрэг, түүний төсөв, тэдгээрийн тооцоо, үндэслэлийн талаар; 25.4.2.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь макро эдийн засгийн тооцоо, төсвийн орлого, төсвийн тэнцвэртэй байдал, Засгийн газрын өр төлбөр, төсвийн шатлал хоорондын татаас, шилжүүлгийн талаар.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, 25.7 дахь хэсгийн 25.4-т гэснийг 25.5-д гэж, 25.10 дахь хэсгийн 25.9-д гэснийг 25.10-т гэж, 25.12 дахь хэсгийн 25.11-д гэснийг 25.12-т гэж, мөн зүйлийн 25.4-25.16 дахь хэсгийн дугаарыг 25.5-25.17 гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 52 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.