huuli-nemelt
Төрийн Аудитын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Аудитын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2011-12-23, Улаанбаатар11-ne-144
Төрийн аудитын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶27.1. Төрийн аудитын төв байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланг тухай бүр сонгон шалгаруулж, Улсын Их Хурлын даргын томилсон хараат бус мэргэжлийн аудитор шалгаж, дүнг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулна.
Төрийн аудитын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай гэснийг Төсвийн тухай гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.