Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-12-23, Улаанбаатар11-ne-148

1 дугаар зүйл.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.6, 8.7 дахь хэсэг нэмсүгэй:

8.6.

Гүйлгээ нь хуульд нийцэхгүй, алдаатай хийгдсэн нь илэрсэн даруйд холбогдох төсвийн захирагч нь уг гүйлгээг төсөвт буцаах үүрэгтэй.

8.7.

Орлого, зарлагыг залруулгын гүйлгээгээр тохируулж бүртгэх бөгөөд түүнийг орлого, зарлагад тооцохгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.