Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2011-12-23, Улаанбаатар11-ne-150

1 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.6 дахь хэсэг нэмсүгэй:

8.6.

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.7, 7.4.15-д заасан татварын хувь, хэмжээг тогтооно.

2 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн Энэ хуулийн 8.4, 8.5-т гэснийг Энэ хуулийн 8.4-8.6-д гэж, мөн зүйлийн 8.4 дэх хэсгийн агаарын бохирдлын төлбөр, 7.4.5-д заасан усны нөөц ашигласны төлбөр болон 7.4.10-7.4.12-т гэснийг агаарын бохирдлын төлбөрийн гэж, 8.5 дахь хэсгийн энэ хуулийн 7.4.5-д заасан рашааны нөөц ашигласны төлбөр болон 7.4.3, 7.4.6, 7.4.8, 7.4.14-т гэснийг энэ хуулийн 7.4.2-7.4.6, 7.4.8, 7.4.10-7.4.14, 7.4.16-д заасан гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.