huuli-nemelt
Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАшигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2011-12-23, Улаанбаатар11-ne-154
Ашигт малтмалын тухай хуульд дор дурдсан агуулгатай 47¹ дүгээр зүйл нэмсүгэй:
¶47¹ дүгээр зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ¶47¹.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө.
¶47¹.2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5-5 хувьтай тэнцүү байна.
¶47¹.3. Энэ хуулийн 47¹.2-т заасан төлбөрийн хувь хэмжээг тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалын тархац, шинж чанар, байгаль орчинд нөлөөлөх байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1 дэх заалтын нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын гэснийг нүүрсний гэж өөрчилсүгэй.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн болон орон нутгийн гэснийг хассугай.
Ашигт малтмалын тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.