huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2011-12-23, Улаанбаатар11-ne-166
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 39.3, 39,4 дэх хэсэг нэмсүгэй:
¶39.3. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дэргэд Улсын Их Хурлаар төсвийн төсөл хэлэлцэх, төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах, бодлогын зөвлөмж гаргах, дүн шинжилгээ хийх бие даасан нэгжийг ажиллуулна.
¶39.4. Энэ хуулийн 39.3-т заасан нэгж нь Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд байна.
Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.