Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2011-02-02, Улаанбаатар11-ne-25

1 дугаар зүйл.
Төрийн албаны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

15 дугаар зүйлийн 15.1.15 дахь заалт:

15.1.15.

иргэнийг Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн 4.1.5, 4.1.6, 6.4-т заасан жендэрийн шууд ба шууд бус хэлбэрээр ялгаварлан гадуурхах.

2/

17 дугаар зүйлийн 17.16 дахь хэсэг:

17.16.

Энэ хуулийн 17.4-т заасан сонгон шалгаруулалт болон 17.3-т заасан мэргэшлийн шалгалтад орж адил оноо авсан боловч хүйсийн шинжээр тэнцээгүй иргэн төрийн албаны төв байгууллагад гомдлоо гаргаж болно.

2 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн хүйс гэсний өмнө нас, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.