Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-02-02, Улаанбаатар11-ne-26

1 дугаар зүйл.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 18.6 дахь хэсэг нэмсүгэй:

18.6.

Энэ хуулийн 3.2-т заасан гишүүдээс нэг нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг хариуцна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.