Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-02-09, Улаанбаатар11-ne-30

1 дугаар зүйл.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

18 дугаар зүйлийн 18.1.6 дахь заалт:

18.1.6.

Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого.

2/

18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг:

18.3.

Энэ хуулийн 18.1.6-д заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг Засгийн газар батална.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.