Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-02-09, Улаанбаатар11-ne-31

1 дугаар зүйл.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

16 дугаар зүйлийн 16.1.14 дэх заалт:

16.1.14.

Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого.

2/

16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг:

16.3.

Энэ хуулийн 16.1.14-т заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг Засгийн газар батална.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.