Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Сууц Өмчлөгчдийн Холбооны Эрх Зүйн Байдал, Нийтийн Зориулалттай Орон Сууцны Байшингийн Дундын Өмчлөлийн Эд Хөрөнгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Сууц Өмчлөгчдийн Холбооны Эрх Зүйн Байдал, Нийтийн Зориулалттай Орон Сууцны Байшингийн Дундын Өмчлөлийн Эд Хөрөнгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Сууц Өмчлөгчдийн Холбооны Эрх Зүйн Байдал, Нийтийн Зориулалттай Орон Сууцны Байшингийн Дундын Өмчлөлийн Эд Хөрөнгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2011-02-09, Улаанбаатар11-ne-34

1 дугаар зүйл.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:1/

19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт:

19.1.4.

орон сууцны инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах.

2/

21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалт:

21.1.3.

энэ хуулийн 19.1.4-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг 2000000-4000000 төгрөгөөр торгох.

2 дугаар зүйл.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтын 50000-60000 гэснийг 100000-120000 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.