huuli-nemelt
Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАгаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2011-02-10, Улаанбаатар11-ne-35
Агаарын тухай хуулийн 12 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 12.5 дахь хэсэг нэмсүгэй:
¶12.5. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тухайн бүсэд мөрдөх журмыг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулиар зохицуулна.
3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:
2/¶3.1.2. “агаарын бохирдол” гэж агаар бохирдуулах бодисын агууламж агаарын чанарын стандартаас хэтэрч, агаарын чанар доройтохыг;
3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт:
¶3.1.5. “агаар бохирдуулах бодис” гэж утаа, тортог, тоос, хог хаягдлын улмаас агаарыг бохирдуулж, хүний эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа хийн хольц, тоосонцорыг;
Энэ хуулийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.