huuli-nemelt
Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2011-02-10, Улаанбаатар11-ne-36
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 16.1.15 дахь заалт нэмсүгэй:
¶16.1.15. албан татвар төлөгчийн өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлого.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн сэлбэг хэрэгслийн жагсаалтыггэсний дараа ,16.1.15-д заасан тоног төхөөрөмж, бараа, материалын жагсаалтыг тус тус гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.