Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Ажиллах Хүч Гадаадад Гаргах, Гадаадаас Ажиллах Хүч, Мэргэжилтэн Авах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ажиллах Хүч Гадаадад Гаргах, Гадаадаас Ажиллах Хүч, Мэргэжилтэн Авах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ажиллах Хүч Гадаадад Гаргах, Гадаадаас Ажиллах Хүч, Мэргэжилтэн Авах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-02-10, Улаанбаатар11-ne-41

1 дугаар зүйл.
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дараахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

6 дугаар зүйлийн 6.3.2 дахь заалт:

6.3.2.

аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

2/

8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалт:

8.2.2.

хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.