Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Гадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2011-02-10, Улаанбаатар11-ne-43

1 дугаар зүйл.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй:

4.

Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан этгээд нь хөрөнгө оруулалтын гэрээг бүртгэхдээ гэрээний эх хувийг шаардан авч болно.

2 дугаар зүйл.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн гэрээний нотариатаар батлагдсан хуулбарыг гэснийг гэрээг гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.